Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШҮҮХИЙН АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ

 Архивын тухай хууль, Шүүхийн архивын ажиллах журам, Иргэн, захиргааны хэргийн баримтын төрөлжсөн архивын ажлын  заавар болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн архивын лавлагаа, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусдыг нээлттэйгээр үзүүлж байна.

Архивын лавлагаа, хуулбар олгохдоо дараах баримт бичгийг үндэслэн олгоно.
1.Иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, 
2.Байгууллага, хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ажилтны биеийн байцаалт /өмгөөлөгчөөс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар/
3.Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт

Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "Хуулбар үнэн” тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй.

Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно.
1.Зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах
2.Баримтыг засварлах, бохирдуулах, хуудас хавтсыг нугалах, салгаж авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зураг, тэмдэглэл хийх
3.Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах
 
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагаас бусад иргэд, байгууллагад архивын баримтын үйлчилгээг үзүүлэхдээ шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх үнийн тарифын дагуу хураамж авна. Үйлчилгээний хураамжийг дансаар авч, зориулалтын дагуу архивын зардалд зарцуулна.
http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/khuraamj.jpg
 
Үйлчилгээний хураамжийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба Төрийн сан банк 100900005001 тоот дансанд тушаана.


Тус шүүхийн Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Цэцэгсайхан.
Архивын лавлагааны талаар 99894831 дугаарын утсаар лавлана уу.

Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304