Давах Шүүхийн бүрэн эрх
ШҮҮХИЙН БҮРЭН ЭРХ
Монгол Улсын Үндсэн хуулийн 47-р зүйлийн 47.1.-д Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.
-Ямарч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах,шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно гэж заасан.
Шүүхийн тухай хуульд заасны дагуу "Шүүх” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг,маргааныг хянан шийдвэрлэж,заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч,шүүх бүрэлдэхүүнийг:
Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ бүрэн эрхийг заасан.
Шүүхийн эрхэм зорилго:
-Хүний эрх,эрх чөлөөг хамгаалах,зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох
-МУ-н тусгаар тогтнол,бүрэн эрхт байдал,Үндсэн хуульт байгууллыг хамгаалах
-Хууль дээдлэх,шударга ёс,ардчилсан ёсыг бэхжүүлэх
-Хэрэг,маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг,зөрчлөөс урьдчилан сэргийлэх,нийгмийн дэг журмыг бэхжүүлэх,иргэний эрх зүйн ухамсар,соёлыг дээшлүүлэх
-Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм бураатайд тооцож болохгүй