Нүүр хуудас > Мэдээлэл > Архангай аймагт сургалт үргэлжилж байна

Архангай аймагт сургалт үргэлжилж байна


7-10-2019, 17:44. Зохиогч: court


Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сангийн хамтран зохион байгуулж буй "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй” сургалт Архангай, аймаг дахь IV бүсэд өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эхэллээ.

Тус сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач багш М.Цэдэвсүрэн нээж, "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй” сургалтын зорилго, онцлог, ач холбогдлын талаарх мэдээллийг өгснөөр үргэлжилж байна.

IV бүсийн сургалтад Архангай, Өвөрхангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчид, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчид оролцож байна.



Бусад