Нүүр хуудас > --- > Шүүхийн захиргааны албан хаагчид Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Шүүхийн захиргааны албан хаагчид Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө


8-07-2022, 16:11. Зохиогч: court
Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 3 албан хаагч Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолд шүүхийн Тамгын газрын бие бүрэлдэхүүн оролцож тангараг өргөж буй албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ. 

Албан хаагчид тангараг өргөх ёслолд цахимаар оролцон эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

Тангараг өргөсөн албан хаагчид: 
Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Хоролцэцэг
Шүүгчийн туслах А.бизъяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар тангараг өргөлөө. 
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчдад цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. 
 
 
 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 


Бусад