Нүүр хуудас > Мэдээлэл > Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн маргааны 2022 оны 3-р улирлын мэдээлэл

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн маргааны 2022 оны 3-р улирлын мэдээлэл


23-09-2022, 16:13. Зохиогч: court

2022 оны 3-р улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 162 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ. Үүнээс: 148 маргаан буюу 91.3 хувьд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талууд эвлэрч, маргаанаа амжилттай шийдвэрлүүлсэн байна. Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

График-1. 2022 оны 3-р улиралд тус шүүхээр нийт 542 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 148 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 27.3 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.

График-2. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 162 өргөдлийн 150 буюу 92.6 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 12 буюу 7.4 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.

2022 оны 09 сарын 23-ны өдөр



Бусад