Нүүр хуудас > Процессийн хураангуй Эрүү > ОРГОН ЗАЙЛСАН ЯЛЛАГДАГЧИЙГ ЦАГДАН ХОРИВ

ОРГОН ЗАЙЛСАН ЯЛЛАГДАГЧИЙГ ЦАГДАН ХОРИВ


16-02-2023, 10:04. Зохиогч: court

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.02.10 № 12 Шз

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессийн тойм:02, 2023.02.15

 

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээлэлээр хангах зорилготой болно.”

 

Прокуророос ялладагч Б-г яллагдагч Т,М нартай бүлэглэн А аймгийн И сумын Б гэх газраас хохирогч Б-н адууг хулгайлж, 950.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хувийн таарамжгүй харьцааны улмаас Д-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч нь эрүүгийн хэрэг хянан ажиллагаанаас оргон зайлсан нь түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болох талаар заасан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан болох нь тогтоогдсон гэж дүгнэн прокурорын саналыг шүүх хүлээн авлаа.

Шүүхээс яллагдагч Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор



Бусад