Нүүр хуудас > Процессийн хураангуй Иргэн > ШҮҮХ ИРГЭНИЙ МАЛ МАЛЛАЖ БАЙСНЫГ ДАХИН ТОГТООХГҮЙ

ШҮҮХ ИРГЭНИЙ МАЛ МАЛЛАЖ БАЙСНЫГ ДАХИН ТОГТООХГҮЙ


28-04-2023, 15:25. Зохиогч: court

Шүүгчийн захирамжийн огноо дугаар: 2023.03.09-ний өдрийн 129/ШЗ2023/00771

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр

Тойм: 2023.04.18

Иргэн А 1995 оноос 2000 онд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.

А нь харъяалах сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолоор 1995 оноос 2000 онд мал маллаж байснаа тогтоолгож, 2020 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 13 дугаар тогтоолоор тогтоосон хугацаа түүний мал маллаж байсан хугацаанд тооцогдсон байна.

Засгийн газрын 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолд иргэн мал маллаж байсан байдлаа сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд гаргаж шийдвэрлүүлэхээр заасан байна.

Сумын орон тооны бус зөвлөлийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолоор иргэн А-ийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр тогтоол байгаа тул энэ асуудлыг шүүх дахин шийдвэрлэхгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
ерөнхий шүүгч Д.Байгалмаа



Бусад