Нүүр хуудас > Мэдээлэл > Хашаат суманд сургалт зохион байгууллаа.

Хашаат суманд сургалт зохион байгууллаа.


25-03-2016, 14:41. Зохиогч: court

    Тус шүүхийн Тамгын газраас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон тус сумын иргэдэд сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдлын талаар”, шүүгчийн туслах Э.Мөнгөнтуяа "Иргэдийн оролцоо ба шүүх дэх иргэдийн төлөөлөгч”-ийн талаар тус тус танилцууллаа. 

    Сургалтанд нийт 30 ажилтан албан хаагч, иргэд хамрагдсан ба "Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны гарын авлага, танилцуулга, нугалбар зэргийг тарааж ажиллаа.




Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газар

 


Бусад