Нүүр хуудас > Мэдээлэл > “Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ур чадвар” сургалт явагдаж дууслаа

“Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ур чадвар” сургалт явагдаж дууслаа


27-03-2015, 09:09. Зохиогч: court

Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл JICA, Сэтгэл судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан "Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ур чадвар сэдэвт сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд 2015 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд явагдлаа. 

Танхимын сургалтад орон тооны 18 эвлэрүүлэн зуучлагч, онлайн сургалтад 30 эвлэрүүлэн зуучлагч оролцож, Сэтгэл судлалын үндэсний төвийн мэргэшсэн багш нараар хичээл заалгаж гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлахад талуудын сэтгэл зүйн онцлогыг хэрхэн таних, эвлэрүүлэн зуучлагч өөрийн үг, үйлдлээ хэрхэн илэрхийлэх зэрэг сэтгэл зүйн шинжлэх ухааны онолтой танилцан, кейс дасгал дээр ажиллах, мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зэргээр гэр бүлийн хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар эзэмшиж Сертификат гардаж авлаа.





Шүүхийн захиргааны удирдлагын газар


Бусад