Нүүр хуудас > Мэдээлэл > ЖАРГАЛАНТ, ЦЭЦЭРЛЭГ СУМДАД АЖИЛЛАЛАА

ЖАРГАЛАНТ, ЦЭЦЭРЛЭГ СУМДАД АЖИЛЛАЛАА


3-04-2015, 16:38. Зохиогч: court

Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа, шүүгчийн туслах Г.Нямдаваа, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батсанаа, тахарын албаны туслах тахар Ц.Мандухай, жолооч П.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй Архангай аймгийн Жаргалант, Цэцэрлэг сумдад 2015 оны 04 сарын 02-03-ны өдрүүдэд шүүхийн тухай багц хуулиудыг сурталчилах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа хийж нүүдлэн ажиллав. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батсанаа Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх, Сум дундын 1 дүгээр шүүхэд иргэд нэхэмжлэл хэрхэн гаргах талаар мэдээлэл, өгч гарын авлага тарааж өглөө.



Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх

 



Бусад