Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-10-2019, 13:12   Хэсэг: Хурлын тов Эрүү   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ / ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН /

  • 2019 оны 10 дугаар сарын 14 -ны 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн шүүгч В.Цэцэнбилэг Д. Бямбасүрэн

    Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 694 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр хэргийг хэлэлцээд шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

  • 2019 оны 10 дугаар сарын 14 -ны 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн шүүгч В.Цэцэнбилэг Д. Бямбасүрэн

   Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Б.Батбаярын давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  • 2019 оны 10 дугаар сарын 15 -ны 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн шүүгч В.Цэцэнбилэг Д. Бямбасүрэн

   Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 190 дугаартай шийтгэлийг эс зөвшөөрч  гаргасан шүүгдэгч Б.Дэмбэрэлийн давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолын 1 дэх заалтаас "хөгжлийн бэрхшээлтэй” гэснийг хасч тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нийтэлсэн court   Үзсэн: 536   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304