Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2015, 08:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хууль зүйн яамнаас боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн ажлын хэсэгт урьж байна

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Хууль зүйн яамнаас боловсруулсан Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлд санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллах хүсэлтэй шүүгчид, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд саналаа доорх маягтыг бөглөж, ulzii@judcouncil.mn гэсэн хаягаар 2015 оны 05 дугаар сарын 05-ний дотор ирүүлнэ үү. /Маягт ЭНД дарж татаж авна уу/

Жич: 5-аас доошгүй жил эрүүгийн хэргийн шүүгчээр ажилласан туршлагатай бол давуу тал болно. Төсөлд ажиллах хугацаанд ажлаас чөлөөлж, томилолтын мөнгийг олгоно.
 
Хаяг: Улаанбаатар 38, Эрх чөлөөний талбай, Засгийн газрын 11-р байр, 7 давхарт 711 тоот
Лавлах утас: 261065
 
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН
Нийтэлсэн court   Үзсэн: 1096   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304