Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-05-2015, 10:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчдэд зориулсан “Шинэ хууль тогтоомжийн сургалт” амжилттай явагдлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-ын 2014 оны намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн зохицуулах харилцаа, онцлогийн талаар ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор шүүгчдэд зориулан "Шинэ хууль тогтоомжийн сургалтыг” 2015 оны 4 дүгээр сарын 27-оос 5 дугаар сарын 6-ны өдрүүдэд нийт 10 ээлжээр онлайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулж эрүү, иргэн, захиргааны анхан болон давж заалдах шатны шүүхийн 300 гаруй шүүгч хамрагдлаа.

Сургалт нь шүүгчдэд УИХ-ын хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, шүүгчид УИХ-д өргөн барьсан хууль тогтоомжийн төсөлтэй танилцан төслийг боловсронгуй болгох талаар санал өгөх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.

 

 

 

Шүүхийн хүний нөөцийн газрын сургалтын хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 1060   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306