Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-05-2015, 10:34   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн Гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөө нээгдлээ

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн байранд өнөөдөр гэрч хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөний нээлт боллоо. Энэхүү өрөөг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх, Тахарын ерөнхий газар хамтран байгуулсан бөгөөд яг л айлын зочны өрөө шиг тохижуулжээ.


Ер нь аливаа хэргийн гэрч болно гэдэг тухайн хүнийг сэтгэл санааны төдийгүй бие махбодийн айдас, түгшүүрт автуулсан, ихээхэн зориг шаардсан ажил болохыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан онцолж байлаа. Зөвхөн гэрч төдийгүй гэмт хэргийн хохирогчийн хувьд ч шүүх хуралдаанд оролцоно гэдэг сэтгэл зүйн асах их дарамт учруулдаг байна. Ялангуяа насанд хүрээгүй хохирогч, хүчингийн гэмт хэргийн хохирогч, хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчийн хувьд шүүх хуралдаанд оролцохдоо гэмт этгээдтэй дахин нүүр тулна гэдэг нь сэтгэл санааны цочирдолд оруулж, айдаст автуулдаг. Айж, сандарсандаа мэдүүлгээ үнэн зөв өгч чадахгүй байх тохиолдол ч гарч болохыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс гэрч, хохирогчийг төр хамгаалалтад авдаг. Монголд 2014 нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд гэрч, хохирогчийг хамгаалах жишиг өрөөг 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх дээр байгуулсан. Харин гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх хоёр дахь өрөөг ийнхүү Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн байранд байгуулжээ.


 

Шүүх хуралдаанд гэрчийг цахимаар оролцуулах төхөөрөмж бүхий хамгаалах өрөөнд ороход зөөлөн буйдан, сандал тавьж, хананд нь уран зураг өлгөжээ. Энэхүү өрөөнөөс тав тухтай байдал илт мэдрэгдэж байлаа. Гэрч, хохирогч нарт гэртээ байгаа мэт амар, тайван орчинг бүрдүүлэх гэж ийнхүү тохижуулсан байна. Энэхүү өрөөнд мэргэжлийн баг ажиллаж, гэрч, хохирогчийг хамгаалах бөгөөд шүүгдэгчтэй нүүр тулахгүйгээр мэргэжлийн сэтгэлзүйч, хуульчийн зөвлөгөөн дор шүүх хуралд цахимаар холбогдож, мэдүүлэг өгөх боломжийг бүрдүүлжээ. Тус өрөөнөөс нийслэл дэх шүүхүүд болон орон нутаг дахь аль ч шүүхтэй цахим хэлбэрээр шууд холбогдож, мэдүүлэг өгөх боломжтой бөгөөд гэрч хохирогчийн аюулгүй байдлыг бүрэн хангах бүхий л нөхцлийг бүрдүүлсэн байна. Наад зах нь шаардлага гарвал гэрч хохирогчийн зүсийг хувиргах гоо сайхны хэрэгсэл, хиймэл сахал, үс хүртэл байлаа.


 

Олон улсын стандартад нийцүүлж тохижуулсан энэхүү өрөөний нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр, Шүүхийн аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцсан референт А.Насандэлгэр, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, Тамгын газрын дарга Д.Батсайхан, Гэрч хохирогчийг хамгаалах газрын дарга И.Даваажамъяан, Тахарын ерөнхий газрын дэд дарга шадар тахар Б.Батзориг, Дүүргийн 2 дугаар прокурорын газар болон Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл тус тус оролцсон юм.


 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандан өрөөний нээлтийн үеэр "Манай шүүх 2014 онд 1488 эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн. Хохирогчгүй гэмт хэрэг гэж байдаггүй. Гэрч, хохирогчийн мэдүүлэг өгнө гэдэг бол тухайн хүнээс ихээхэн зориг шаарддаг, айдаст автуулдаг. Тэдэнд шүүгдэгч нарын талаас маш их дарамт учруулдаг. Ийм хамгаалах өрөөтэй болсноор гэрч, хохирогчийн айдас буурна гэсэн үг. Энэхүү хамгаалах өрөөг байгуулах ажилд идэвх чармайлттай оролцсон Тахарын ерөнхий газар болон нээлтийн үйл ажиллагаан хүрэлцэн ирсэн нөхдөд хамт олныхоо өмнөөс баярлалаа” гэв.


Хүний эрхийн үндэсний комиссын референт н.Ихтамир "Гэрч хохирогчийг хамгаалах хоёр дахь өрөө бий болсонд баяртай байна. Гэрч хохирогчийг хамгаалах нь төрийн чиг үүрэг байдаг. Энэ бол хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж байгаа томоохон ахиц дэвшил юм” хэмээн онцолж хэлсэн юм.


 

 

Шүүхийн Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 1148   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306