Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-04-2019, 15:44   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ СУМДУУДАД АЖИЛЛАВ

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатнышүүхийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуутус аймгийн ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2019 оны 4 дүгээр сарын 17, 18, 19 –ний өдрүүдэд тус аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх сумдуудад ажиллав. Ингэж ажиллахдаа орон нутгийн иргэдэд тус шүүхийн шүүгч С.Ганбат "Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга”, шүүгчийн туслах Г.Цэрэндэжид "Захиргааны ерөнхий хууль” гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийж, уулзалтанд оролцсон иргэдийн тус шүүхийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг сонсож, асуусан асуултад нь хариуллаа.


 






Уг арга хэмжээнийн үеэр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс гаргасан "Улсын тэмдэгтийн хураамж гэж юу вэ?”, "Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах вэ?” талаархшторк үзүүлэн иргэд тулгамдаж буй асуудлын талаар асууж тодруулсан бөгөөд холбогдох гарын авлагыг тарааж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, хүлээн авах талаар шүүхийн үйл ажиллагааг сурталчилж ажиллалаа.


Нийтэлсэн court   Үзсэн: 1341   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306