Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтнуудын багаар хамтран ажиллах чадвар, хамт олны харилцааг сайжруулах зорилготой "чимх инээд, чимх IQ” оюун ухааны хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа.
Шүүгч ажилтнууд IQ-гийн хөгжилтэй бодлого бодож, үйлдлээр үг тааж авхаалж самбаагаа сорин уралдсан нь тэдэнд чимх инээд бэлэглэж, ажлынхаа алжаалыг тайлсан арга хэмжээ боллоо.