Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-11-2019, 13:17   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Алтан хонх” асуулт, хариултын тэмцээн амжилттай зохион байгууллаа

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхээс Архангай аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүгчид, тус шүүхийн тамгын газрын албан хаагчдын оюун ухааны хөгжлийг дэмжин хөгжүүлэх, тэдгээрийн танин мэдэхүйн цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр "Алтан хонх” асуулт, хариултын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд шүүгч, албан хаагчид өндөр ирцтэй оролцсон бөгөөд тэргүүн байр шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Мөнхсоёл, дэд байр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энххүү, гуравдугаар байр шүүгчийн туслах Г.Цэрэндэжид нар тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.



Нийтэлсэн court   Үзсэн: 2019   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304