Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-06-2015, 09:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч ноён Ж. Апперсоныг өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга С.Санчир, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Л.Өлзийсайхан болон Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун нар оролцсон юм.

 

Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж ноён Ж.Апперсонд хандан Шүүхийн ерөнхий зөвлөлд хүрэлцэн ирсэнд талархаад Монгол Улсын шүүхийн өнөөгийн байдал, шүүхийн шинэтгэлийн үйл явц, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаар товч танилцууллаа. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь Монгол Улсад Шүүхийн шинэтгэлийг хийж буй энэ цаг мөчид ихээхэн ач холбогдолтой болохыг онцлоод АНУ-ын шүүхийн захиргааны байгууллагатай цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

 

Ноён Ж.Апперсон халуун дотноор хүлээн авч буйд талархаад, "Миний бие Монгол Улсад шүүхийн шинэтгэл хийж буй энэ чухал үед Шүүхийн ерөнхий зөвлөлд айлчлан хоёр өдрийн сургалт, хэлэлцүүлэг хийх замаар өөрийн орны туршлага, болон олон улс орны хэрэгжүүлсэн сайн туршлагаас хуваалцах болсондоо, мөн та бүхэнтэй уулзаж байгаадаа тун таатай байна. Шүүхийн шинэтгэлийг хийхэд улс орнуудад бэрхшээл их гардаг. Харин Монгол Улс шиг шүүн таслах ажиллагааг шүүхийн захиргаанаас салгасан ийм улс орон бараг байхгүй бөгөөд маш зөв зүйл болсон гэж харж байна. Ер нь бол бүх үйл явц анхан шатны шүүхээс эхэлдэг. Тиймээс анхан шатны шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаа, хүний нөөцийг чадавхижуулах зэрэг анхан шатны шүүхтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэх нь маш чухал юм” гэв.


Тэрээр шүүхийн захиргааны чиглэлээр 31 жил ажиллаж байгаа бөгөөд хүндрэл их гардаг тул бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй талаар нэмж хэлж байлаа.


Уулзалтын төгсгөлд Н.Лүндэндорж дарга шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон өөрөө Ж.Апперсонтой санал нэг байдгаа илэрхийлж, тиймдээ ч анхан шатны шүүхийн шүүгч нарын цалинг бусад шүүхийн шүүгч нарын цалинтай ойролцоо тогтоосон хэмээн дурдаад энэхүү шүүхийн шинэтгэлийг бүх шатны шүүхийн шүүгч нар дэмжсэн, тиймдээ ч бид энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлж байна хэмээн хэлсэн юм.

 

Ноён Ж.Апперсон хүлээн авч уулзсанд дахин талархал илэрхийлээд өөрийн мэддэг бүхий л зүйлийг ирэх хоёр хоногийн сургалт, хэлэлцүүлгээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай хуваалцана гэдгээ илэрхийлснээр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.



 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Нийтэлсэн court   Үзсэн: 1161   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306