Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2021, 10:32   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаанд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжид амжилттай оролцлоо

Архангай дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийннэрэмжит эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач болон оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд

СУДЛААЧИЙН САЛБАРТ: "Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэлдэхүүн ба шүүхийн хараат бус байдал” сэдэвт илтгэлээр оролцож Гутгаар байрт: шалгарлаа.

Илтгэлийн уралдааны шүүгчээр Академич Ж.Амарсанаа, ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн доктор П.Амаржаргал, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, МУИС-ийнХууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор Д.Гангабаатар (Цахимаар), "Эрх зүйт ёс” сангийн тэргүүн, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр нар ажиллаж 2021 оны 1-р сарын 12-ны өдөр эцсийн шатны шалгаруулалтыг явуулсан байна. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан энэ жилийн илтгэлийн уралдааныг танхимын болон цахим хосолсон байдлаар зохион байгуулснаараа онцлогтой байсан.

Шүүгчийн туслах Г. Цэрэндэжидэд Архангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газрын нийт хамт олноос баяр хүргэж цаашдын судалгаа, шинжилгээ, эрдэм судлалынажилд нь өндөр амжилт хүслээ.


                                     ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаанд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжид амжилттай  оролцлоо

 

Нийтэлсэн court   Үзсэн: 1205   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304