Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-01-2022, 16:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан сургалт, танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгууллаа

Энэ жил шинэ, ардчилсан /1992/ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн тэгш ой тохиож байгаа билээ. Шинэ, ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталж, 2 дугаар сарын 12-ны өдрөөс улс даяар дагаж мөрдөж эхэлсэн.

Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан аймгийн анхан болон давж заалдах шатны нийт шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууддаа "Үндсэн хуулийн хөгжил, 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдол-Үндсэн хуулиа танин мэдэхүй” сэдвээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга илтгэл танилцууллаа.

Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн /1992 он/ төслийн хэвлэлт болон анхны дэвтэрлэсэн хэвлэлтээс авахуулаад хожим иргэд байгууллагаас санаачлан хэвлүүлсэн төрөл бүрийн хэвлэлтийн үзэсгэлэн гаргаж шүүгч, ажилтнуудад танилцууллаа. Тус арга хэмжээ Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлж, Үндсэн хуульдаа хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм.

 

 

 

 

 

Нийтэлсэн court   Үзсэн: 671   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304