Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-01-2022, 16:21   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2021 ОНД ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГААР ШИЙДВЭРЛЭСЭН МАРГААНЫ СТАТИСТИК ТООН МЭДЭЭЛЭЛ, ОНЦЛОГ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

2021 онд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 355 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 209 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ. Үүнээс: 192 маргаан буюу 91.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна.Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 
 

График-1. 2021 онд тус шүүхээр нийт 637 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 192 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 30.1 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.

 

График-2. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 209 өргөдлийн 193 буюу 92.3 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 16 буюу 7.7 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ

 

2022 оны 01 сарын 26-ны өдөр


Нийтэлсэн court   Үзсэн: 289   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304