Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-02-2022, 14:44   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МЭДЭГДЭЛ

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Zindaa.mn сайтад Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Золжаргалтай хийсэн ярилцлага тавигдсан байна.

Тухайн ярилцлага нь Д.Золжаргалын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байсан шүүгч рүү чиглэсэн, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн, ажил хэргийн нэр хүндэд халдсан утга агуулга бүхий ярилцлага нийтлэгдэн гарсан байна.

Шүүх хуралдаан хойшлох гол үндэслэл шалтгаан нь хэргийн оролцогчдын хүсэлт байдаг. Тус нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 7 сарын 22-ны өдөр хүлээн авч, 07 дугаар сарын 26 өдөр хэрэг үүсгэсэн. Шүүх хэргийн оролцогчоос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэхээр 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр товлосон боловч шүүхийн байранд Ковид-19-н халдвар илэрч шүүгч, ажилтнууд өвчилсөн тул 8 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшлуулсан. 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагчаас гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгасан. 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагчаас Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах санал гаргасан нэр бүхий 14 аймгийн ИТХ-н төлөөлөгчдийг шүүх хуралд оролцуулах тухай хүсэлт гаргаж, шүүх уг хүсэлтийг хангаж 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл сунгаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 3-н удаа хойшилсон.

Нэхэмжлэгчээс гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг тус шүүх 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 109/Ш32021/0262 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 576 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Улмаар шүүхээс тухайн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаан товлон зарлах асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр товлоход уг урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө нэхэмжлэгч Д.Золжаргал нь иргэн Л.Батмөнхөд шүүхэд төлөөлөх эрх бүхий итгэмжлэл олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхөөс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул хэлэлцүүлгийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл сунгасан байна.

Тухайн хэргийг шийдвэрлэх шүүх хурлыг товлон зарлах 2021 оны 12 сарын 13-нд товлогдсон урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхөөс хэргийг шийдвэрлэх шүүгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3.-т заасан үндэслэлээр татгалзан гарах, урьдчилсан хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.2. дахь хэсэгт заасан тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гарах, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гарах тухай хүсэлтийг тус тус гаргасан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2. дахь хэсэгт зааснаар иргэн Д.Золжаргалын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, тус хурлын нэр бүхий төлөөлөгчдөд холбогдох захиргааны хэргийг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

Шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаанд нөлөөлөх, хянан шийдвэрлэж байгаа хэрэг маргаантай холбоотойгоор ажил мэргэжлийн болон, хувь хүний нэр хүндэд халдсан үйлдэл гаргахгүй байхыг шаардаж байна. Энэ мэт ёс зүйгүй үйлдэл үргэлжилбэл холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг мэдэгдье.


 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн court   Үзсэн: 829   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306