Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-03-2022, 13:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2021 онд батлагдсан зарим хуулийн шинэлэг зохицуулалт сэдвээр дотоод, сургалт, мэдээллийн ажлыг зохион байгууллаа


Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооны 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр аймгийн анхан болон давж заалдах шатны нийт шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууддаа 2021 онд шинээр батлагдсан хуулиуд тухайлан 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга), 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуулийн онцлог шинэлэг зохицуулалтын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.

 

 

Цаашид тус арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

 


Нийтэлсэн court   Үзсэн: 625   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306