Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-05-2022, 16:23   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэдэд эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар сургалт зохион байгуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явууллаа.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ нь 2022 оны 05 сарын 25, 26-ны өдрүүдэд Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж, тухайн сумын төрийн захиргааны албан байгууллага, албан хаагч, иргэдэд эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сурталчлан таниулах зорилгоор "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, түүний давуу тал” сэдвээр иргэдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хэрхэн өргөдөл гаргах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхийн ач холбогдол зэрэг асуудлуудыг хөндөж ярилцснаараа онцлог, өгөөжтэй сургалт боллоо.

Сургалтын үеэр иргэдэд эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар бэлтгэсэн сурталчилгааны материал, гарын авлага, брошур зэргийг тарааж, сургалтанд оролцсон иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Мөн эвлэрүүлэн зуучлалд хандаж ирүүлсэн нийт 15 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 6 өргөдөлд эвлэрэл амжилттай явагдаж, талуудыг эвлэрүүлсэн бол 5 өргөдлийг өргөдөл гаргагчийн хүсэлтийн дагуу эзэнд нь буцаан шийдвэрлэж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд урьж дуудаад хүрэлцэн ирээгүй 4 өргөдлийг дахин уулзалт товлож шийдвэрлэхээр боллоо.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн court   Үзсэн: 513   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306