Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-06-2022, 11:58   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан шүүгч, шүүхийн ажилтнуудын хүүхдүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Архангай аймгийн Шүүхийн Тамгын газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороотой хамтран шүүгч, шүүхийн ажилтнуудын хүүхэд, ач, зээ нарын дунд "МИНИЙ ХАЙРТАЙ ХҮМҮҮС”-2022 гар зургийн уралдаан зохион байгуулж,  бүтээл ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлтийг нэгтгэн бяцхан зургийн цомог болгон дурсгав.


 

Энэ үеэр шүүгч, шүүхийн ажилтнуудын авьяаслаг хүүхдүүд ар гэрийнхэндээ мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн хүрэлцэн ирсэн бүх хүүхдүүдийг шагнаж урамшуулж, нийт шүүгч, шүүхийн ажилтнуудын хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.

 



 

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

 



Нийтэлсэн court   Үзсэн: 609   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304