Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-06-2022, 16:19   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХЭД ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА: ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд шүүгч А.Түвшинтулга гутгаар байранд шалгарлаа

   Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос бүх шатны шүүгчдийн дунд  "ШҮҮХЭД ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА: ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.

       Тус уралдааныг шүүгчийн бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, хуулийн хэрэглээ, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шүүгчдийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд Дүгнэх комисс 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр хуралдаж, уралдааны дүнг гарган 2022 оны зургадугаар сарын 20-ны өдөр шагналыг гардуулсан юм. 

Эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр:

  • Тэргүүн байр- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал /Сэдэв: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд анхаарах зарим асуудал/
  • Хоёрдугаар байр-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр /Сэдэв: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь арбитрын ажиллагаатай холбоотой анхаарах асуудал/
  • Гутгаар байр- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул /Сэдэв: Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн судалгаа/
  • Гутгаар байр- Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга /Сэдэв: Шүүгчийг татгалзан гаргах, шүүгч татгалзан гарах үндэслэл, журам хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал/
  • Тусгай байр- Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа, Т.Энхтуяа
  • Тусгай байр- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар
  • Тусгай байр- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар
  • Тусгай байр- Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ
  • Тусгай байр- Хэнтий аймаг дахь Сум дундын, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина нар тус тус шалгарлаа. 
 
 
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн court   Үзсэн: 594   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306