Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-11-2022, 17:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ХУУЛЬЧ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

 

 

Архангай аймаг дахь шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагаас хамтран 2022 оны 10 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори I сургуулийн 120 гаруй сурагчдад хуульч мэргэжлийн онцлог, тэдгээрийн хоорондын ялгаа, шүүхийн үйл ажиллагаа, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээний талаар танилцуулж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

Тус уулзалтад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга шүүгчийн ажлын онцлог, ёс зүйн талаар, Архангай аймаг дахь Шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтан шүүгчийн туслах Э.Энххүү эрх, хуульч мэргэжлийн талаар, Архангай аймгийн Прокурорын газрын прокурор Б.Сүхбаатар прокурорын ёс зүйн талаар, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн өмгөөлөгчийн ёс зүйн талаар, товч танилцуулга мэдээллийг хүргэлээ.

 


 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн court   Үзсэн: 362   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306