Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-11-2022, 10:32   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

 

Архангай аймгийн лаборатори I сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, анги удирдсан багшийн хамт Архангай аймгийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн болон тус аймаг дахь давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн Тамгын газрын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалттай танилцлаа.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга сурагчдад: шүүхүүдийн ялгаа, онцлог, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар болон шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын онцлогийн талаар танилцууллаа.

Сурагчид анх удаагаа шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, нээлттэй болсон шүүх хуралдаанд сууж, шүүгчээс сонирхсон асуултаа асууж, сэтгэгдэл өндөр байсан юм.

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 


Нийтэлсэн court   Үзсэн: 405   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306