Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-01-2023, 15:03   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГААР 2022 ОНЫ БҮТЭН ЖИЛД ШИЙДВЭРЛЭСЭН МАРГААНЫ ХУРААНГУЙ МЭДЭЭЛЭЛ

 

2022 оны бүтэн жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 408 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 196 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ. Үүнээс: 180 маргаан буюу 91.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талуудыг эвлэрүүлжээ. Эвлэрлийн амжилтын хувь 91.8 хувь байна.

Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн өргөдлийн шаардлагыг уригдагч тал бүрэн биелүүлсэн гэх шалтгаанаар 70 өргөдлийг өргөдөл гаргагчийн өргөдлөө татан авах хүсэлтийн дагуу эзэнд нь буцаасан байна.

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны сүүлийн 3 жилийн

маргааны үзүүлэлт

 

График-1. 2022 онд тус шүүхээр нийт 774 иргэний хэрэг/хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод/ шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 180 маргааныг амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 23.2 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.

График-2. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 196 өргөдлийн 180 буюу 91.8 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 16 буюу 8.2 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН 
ТАМГЫН ГАЗАР 
Нийтэлсэн court   Үзсэн: 97   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304