Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ТӨЛБӨР ТОГТООХДОО БОДИТ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОГТООГООГҮЙ БАЙЖЭЭ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 109/ШШ2022/0105

Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 11, Дугаар 1

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Сумын Засаг даргын тамгын газар нь шахмал түлшний үйлдвэр байгуулахаар 70 сая төгрөгийн тоног төхөөрөмж, сав баглаа, боодлын үйлдвэр байгуулахаар 9 сая төгрөгийн тоног төхөөрөмж, тэжээлийн үйлдвэр байгуулахаар 8 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авсан.

Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас хяналт шалгалт хийж, сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтанд төлбөр тогтоосон. Үндэслэлээ "хэрэгцээ шаардлагагүй үхмэл хөрөнгө бэлтгэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан” гэжээ.

Сумын Засаг даргын тамгын газраас "төлбөр тогтоохдоо бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, хууль бусаар орлого олж, бусдад хохирол учруулаагүй” гэж маргажээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийж, шахмал түлшний үйлдвэрт туршилт хийж, үйлдвэрлэлийн явцыг шалгаад, маргаан бүхий тоног төхөөрөмжийг "үхмэл” хөрөнгө гэж үзээгүй байна."Үхмэл” хөрөнгө гэдэг нь ямар ч хэрэгцээгүй болсон хөрөнгийг хэлэх бөгөөд дээрх гурван тоног төхөөрөмжүүд нь хэвийн ажиллах боломжтой байжээ.

 

Тухайн цаг хугацаанд коронавирус цар тахлын болон мал амьтны гоц халдварт өвчин гарсан байсан, үүнээс шалтгаалж, үйлдвэрлэлийн ажил эрхлэх боломжгүй байсан, улсын байцаагчаас төлбөр тогтоохдоо, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг харгалзан үзэж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж шүүх үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11767?daterange2022-11-01%20-%202022-11-25&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч Б.Одонтуяа

Нийтэлсэн court   Үзсэн: 416   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304