Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭРИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 109/Ш32021/0253

Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 11, Дугаар 1

Тоймын төрөл: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Засаг дарга захирамж гаргаж, сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал О-г ажлаас чөлөөлсөн байна. Сургуулийн захирал О-гоос "ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэл шүүхэд гаргасан.

О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаас чөлөөлсөн захирамжийн үйлчлэл, биелэлтийг шүүхийн эцсийн шийдвэр гартал түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ.

Шүүхээс уг хүсэлтийг хангаагүй, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлээгүй байна.

Учир нь актын биелэлтийг түдгэлзүүлэх хуулийн агуулга нь эрх зүйн түр хамгаалалт тогтоох, нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр гарах тохиолдолд нэхэмжлэгчийн эрх нь сэргэх боломжгүй үр дагавар үүсэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Шүүхээс чөлөөлсөн шийдвэр нь үндэслэлтэй эсэхийг тогтоогоогүй байхад ажлаас чөлөөлсөн захирамжийг түдгэлзүүлснээр нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй, О-ийн хувьд захирлын ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй бөгөөд сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа нь захирал хэн байхаас үл хамаарч хэвийн, тасралтгүй үргэлжлэх зарчимтай.

Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааны хувьд шүүхээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарснаас хойших хугацаанд зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэх боломжтой байдаг тул эрх зүйн түр хамгаалалт зайлшгүй шаардлагатай биш юм.

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга


Нийтэлсэн court   Үзсэн: 496   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306