Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

АЖИЛ ОЛГОГЧИЙН ТУШААЛЫН ҮНДЭСЛЭЛИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ АГУУЛГААР АЖИЛЛАСАН БАЙДАЛ ТОГТООЛГОХ ХҮСЭЛТ ГАРГАСНЫГ ШҮҮХ ОНЦГОЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРМААР ШИЙДВЭРЛЭХГҮЙ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022.11.28 129/ШЗ2022/03841

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр

Тойм: 2023.01.13, процесс-1

 

Иргэн С нь мөрдөн байцаах тасгийн даргаар ажилласан тодорхой хугацааг "эргүүл харуул, жижүүрийн албанд” ажилласнаар тогтоолгох хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргасан.

 

Тэрээр хүсэлтийн үндэслэлээ "Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн даргын ...дугаар албан бичгээр Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасан ажлын байр /албан тушаал/-ын жагсаалтыг батлахдаа мөрдөгчөөр ажиллаж байсныг хамааруулж харин мөрдөн байцаах тасгийн даргын албан тушаал хамаарахгүй байгаа тул ажилласан хугацаагаа хуульд заасан 1 жилийг 1 жил 3 сараар нэмэгдүүлэх зорилгоор мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байхдаа "эргүүл харуул, жижүүрийн алба”-ны ажил гүйцэтгэж байснаар ажиллаж байснаа тогтоолгох” гэж тодорхойлжээ.

Хүсэлт гаргасан иргэн аль байгууллагад тодорхой ажил, албан тушаал эрхэлж байсныг тухайн байгууллага татан буугдсан, үйл ажиллагаа явуулахгүй байгаа тохиолдолд шүүх тогтоодог.

 

Харин тухайн байгууллага татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн хүний нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх, зөвтгөх, засвар оруулах эрх үүргийг байгууллага хүлээх ба Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргаар томилсон ажил олгогчийн тушаал шийдвэрийг буруутгах болон өөрчлөн тогтоохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

Нийтэлсэн court   Үзсэн: 479   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306