Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ОНЦ ХАРГИС ХЭРЦГИЙГЭЭР БЭР ЭГЧИЙНХЭЭ АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 20 ЖИЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭВ

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2022.08.29 № 226 Шт

Шийдвэрийн тойм №01

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Аймгийн Прокурорын газраас Б-г тус аймгийн Л сумын нутаг А гэх газар 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шалтгаангүйгээр иргэн А-г олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.

Б нь эхнэрээсээ салж, ам бүл ганцаар төрсөн ах С-н хаяанд мал маллан амьдарч, ах болон бэр эгч нь түүнд туслан халамжилдаг байсан.

Б нь төрсөн ах С-г сумын төв явсан, эзгүй хойгуур түүний эхнэр А-г гэртээ ганцаараа байх үед ямар нэгэн шалтгаангүйгээр олон удаа хутгалж, хоолойг нь хэрчиж амь насыг нь хохироосон, амь хохирогчийн насанд хүрээгүй хүү малд явж ирээд ээжийгээ малын хашааны дэргэд хэвтэж байхад нь олж цагдаагийн байгууллагад мэдэгдэн, эмнэлгийн тусламж дуудсан боловч амь хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байх ба Б нь тухайн хэргийг үйлдэн зугтан явах үедээ өөрийн биеийг хутгаар гэмтээсэн байхад нь цагдаагийн байгууллага олж тогтоосон байна.

Анхан шатны шүүхээс Б-г онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/78878?daterange=2022-01-01%20-%202023-01-11&id=1&court_cat=2&bb=1

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч П.Гандолгор, Б.Отгонцэцэг, Г.Энх-Амгалан


Нийтэлсэн court   Үзсэн: 764   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306