Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-01-2023, 16:57   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМГИЙН ХАШААТ СУМАНД АЖИЛЛАЖ, ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ нь 2023 оны 01 сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд нүүдэллэн ажиллаж, эвлэрүүлэн зуучлалд хандаж ирүүлсэн нийт 15 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 10 өргөдөлд эвлэрэл амжилттай явагдаж талууд эвлэрсэн бол 2 өргөдлийг өргөдөл гаргагчийн хүсэлтийн дагуу эзэнд нь буцааж шийдвэрлэлээ.

Үлдэгдэл 3 өргөдөлд уригдагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уулзалтад хүрэлцэн ирээгүй тул уулзалтыг 2023 оны 01 сарын 27-ны өдийн 14 цагт шүүхийн 07 тоот өрөөнд хийхээр товлогдлоо.


АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Нийтэлсэн court   Үзсэн: 195   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304