Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЭДЛЭЭГҮЙ ҮЛДСЭН ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ХОРИХ ЯЛААР СОЛЬЖ ШИЙДВЭРЛЭВ

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.11.18 № 37 Шз

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессын тойм:01, 2023.01.31

 

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Ялтан С-д А шүүхийн ... дугаар шийтгэх тогтоолоор "Хулгайлах” гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсэн байна.

Ялтан С нь зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хугацаанд уг ялыг эдлэхээс санаатай зайлсхийн техникийн болон биечилсэн хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар гарч зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг ноцтой зөрчсөн тул прокуророос С-ийн эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.

Шүүх ялтан С нь 2022 оны 06 дугаар сарын 27, 07 дугаар сарын 27, 10 дугаар сарын 05, 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд сүлжээгүй газар очиж, хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар гарсан, мөн 2022 оны 08 дугаар сарын 27, 10 дугаар сарын 20, 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд цахим бугуйвчийг гараасаа мулталж, зөвшөөрсөн бүсээс гарч, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэн С-д шүүхээс оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор


Нийтэлсэн court   Үзсэн: 334   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304