Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-02-2023, 11:07   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДАД ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "ШЗА-ны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам” сэдвээр нийт шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг 2023 оны 02 сарын 01-ний өдөр зохион байгуулж, явууллаа.

Уг сургалтаар ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүн Т.Нэргүйбаатар удирдан зохион байгуулж, шүүхийн захиргааны ажилтанд тавигдах ёс зүйн шаардлага, дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, хориглох зүйл, хяналт, хариуцлага, ёс зүйн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцсанаараа онцлог, өгөөжтэй сургалт боллоо.

 

Сургалтын үеэр ёс зүйн зөвлөлийн гишүүн А.Батхишиг нь Төрийн албаны шинэтгэл сорилт, боломж үндэсний чуулганд оролцогчдоос гаргасан "Монгол Улсын Төрийн албан хаагчдын эрхэмлэх есөн зүйл” уриалгыг нийт шүүхийн захиргааны ажилтнуудад гарын авлага болгон бэлтгэж, гардуулж өглөө.

 

 

Ёс зүйн зөвлөлийн гишүүн Т.Хоролцэцэг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан "Төрийн албаны шинэтгэл- ёс зүйн хандлага” сэдэвт төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнд тавигдсан илтгэл, танилцуулгын толилуулгыг нийт шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулах ажлыг зохион байгууллаа.

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 

Нийтэлсэн court   Үзсэн: 281   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304