Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-02-2023, 10:02   Хэсэг: Шийдвэрийн хураангуй Эрүү   Сэтгэгдэл: 0  

ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭВЭЛ ОЛСОН ХӨРӨНГӨ, ОРЛОГО, АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ХУРААН АВНА

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2022.12.06 № 300 Шт

Шийдвэрийн тойм №02, 2023.02.13

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Аймгийн Прокурорын газраас Т-г тус аймгийн И сумын нутаг Х гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр ойгоос 1.5 метрийн урттай, 82 ширхэг, 2.82 м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн мод бэлтгэж, Хьюндай портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 309.523 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.

Т нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түлээний мод бэлтгэх зорилгоор зохих, зөвшөөрөл авалгүй, бэлтгэх арга технологийг зөрчиж ойгоос босоо мод огтолж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон.

Анхан шатны шүүхээс Т-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу ойн санд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож хохиролд 928.569 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан байгаль орчин уур амьсгалын санд оруулах, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 7.007.740 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг болон хэрэгт битүүмжлэгдсэн 1.5 метрийн урттай, 82 ширхэг, 2.82 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/84111?daterange=2022-01-01%20-%202023-02-12&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор

 


Нийтэлсэн court   Үзсэн: 429   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306