Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-07-2015, 17:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгч Д.Байгалмаа Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнууллаа

Тулгар төрийн 2224 жил, Их монгол Улс байгуулагдсны 809 жил, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Хан Хэнтий аймаг байгуулагдсаны 92 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүхийн байгууллагууд олон жил, үр бүтээлтэй ажилласныг нь өндөрөөр үнэлэн Хууль зүйн сайдын тушаалаар "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа шагнагдсан бөгөөд 2015.07.22-ны өдөр Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулж шагналыг гардуулав. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Архангайаймаг дахь шүүхүүдийн шүүгч нар, шүүхийн тамгын газрын ажилтнууд оролцлоо.

Шүүгч Д.Байгалмаа таны цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

http://dc605.4shared.com/img/sBXC0INxba/s7/14eb9e451e8/DSCN8631.jpg
http://dc605.4shared.com/img/QRsxilMCce/s7/14eb9e459b8/DSCN8635.jpg
Шүүхийн тамгын газар
Нийтэлсэн court   Үзсэн: 1487   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306