Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТҮР ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БУЙ ИРГЭН ХУУЛЬД ЗААСАН БУСАД БАТАЛГААГААР ХАНГАГДАХГҮЙ

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №109/ШШ2022/0017 дугаар шийдвэр

 

Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 12, Дугаар 3

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн У-нь 2019 оны ... дугаар сарын,..-ны өдрийн аймгийн Нийгмийн даатгалын Хэлтсийн даргын тушаалаар сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөлгүйгээр түр томилогдон ажиллаж байжээ.

 

Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтаар У-г түр томилохдоо төрийн албаны ерөнхий болон тусгай /тухайн албан тушаалд/ шалгалтгүйгээр Төрийн албаны тухай хууль журмыг зөрчин, хууль бусаар томилогдсон болохыг тогтоож Төрийн албаны зөвлөлийн тогтоол гаргасан тул Төрийн албаны Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу У-г ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч У нь төрийн албаны ерөнхий болон тусгайшалгалт өгөлгүйгээр тус албан тушаалд түр томилогдсон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогджээ.

 

Шүүхээс уг хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч У-ыг маргаан бүхий албан тушаалыг хуульд заасан журмын дагуу жинхлэн болон түр орлон гүйцэтгэж ажиллаж байгаагүй тул Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан нэмэлт баталгаагаар хангагдах боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч У нь сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтын зарчмаар томилогдон ажиллаж байгаагүй, түүнийг хууль зөрчиж түр томилсон болохыг эрх бүхий этгээд тогтоосон тул хуулиар олгосон бусад баталгаа /ажлын байрыг хэвээр хадгалах г.м/ -г эдлэх эрхтэй хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/9830?daterange=2020-01-01%20-%202023-01-11&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга

 

 


Нийтэлсэн court   Үзсэн: 336   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304