Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ӨМЧЛӨЛ БОЛОН ӨВИЙН ТАЛААРХ АСУУДЛЫГ УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛҮҮЛНЭ

Захирамжийн дугаар огноо, дугаар: 2023.02.10129/ШЗ2023/00578

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр

Тойм: 2023.02.15, процесс-2

 

Нэхэмжлэгч А "өөрийн эх Б, нас барсан эцэг В нарын өмчлөлийн компани, эзэмшлийн болон өмчлөлийн газар, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгын хамтран өмчлөгч болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд эх Б хамтран өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрч байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн, эцэг В-н нас барсны гэрчилгээг нотлох баримтаар өгчээ.

А нь өөрийн эх Б-н өмчлөлийн эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ тухайн хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн улсын бүртгэлийн байгууллагад, харин нас барсан эцэг В-н эд хөрөнгө, эрхийг өвлөх асуудлаар өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг сумын засаг даргад хандаж шийдвэрлүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

А нь өмчлөгчөөр тогтоолгох хүсэлттэй байгаа эд хөрөнгийн эрхийн талаар улсын бүртгэлийн байгууллага болон нотариат, баг сумын засаг даргад хандаж шийдвэрлүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн, уг журмыг хэрэглэх боломжтой байна гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан

 


Нийтэлсэн court   Үзсэн: 156   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304