Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-03-2023, 09:17   Хэсэг: Шийдвэрийн хураангуй Давах   Сэтгэгдэл: 2  

БАРИМТ МЭДЭЭ ТАЙЛАНД 2 ДУГААР ГАРЫН ҮСЭГ ЗУРДАГ БОЛ ЕРӨНХИЙ, АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ ГЭЖ ҮЗНЭ

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/14 дугаартай магадлал

Тоймын огноо, дугаар: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, Дугаар 2

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн А нь нягтлан бодогчоор ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын өрөө засварлах ажлын гэрээ байгуулан байгууллагын данснаас "У” ХХК-ийн данс руу 9.950.000 төгрөгийг шилжүүлж, улмаар мөн өдрөө өөрийн дансаар 8.650.000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, засварын ажлыг "У” ХХК-аар бус өөрийн нөхөр С-ээр гүйцэтгүүлсэн бөгөөд засварын ажилд зарцуулагдах 4.684.400 төгрөгийн бараа материалыг нөхөр С-ээс гаргуулалгүй, харин "Р” ХХК-аас байгууллагад шилжүүлсэн бараа, материалыг ашиглан хийлгүүлж, өөртөө болон нөхөр С-д давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 4.684.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхээс иргэн А-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А... "миний ажиллаж байсан нягтлан бодогчийн албан тушаал нь ерөнхий, ахлах нягтлан бодогч биш бөгөөд нийтийн албан тушаалд үл хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч тул "нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэдэгт хамаарахгүй” гэсэн агуулгаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс А-г тухайн ажиллаж байсан төрийн байгууллагынхаа баримт мэдээ тайланд 2 дугаар гарын үсэг зурдаг, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын зэрэглэлээс үзэхэд ерөнхий нягтлан бодогчийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, төлбөрийн хүсэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.shuukh.mn/single_case/13975?daterange=2022-01-01%20-%202022-05-01&id=2&court_cat=2&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг

 


Нийтэлсэн court   Үзсэн: 951   |   Сэтгэгдэл: 2
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
datafastproxiesclients
datafastproxiesclients 23 Зургаадугаар сар 2023 08:49
[available=lastcomments|search]

[/available]
DataFast Proxies, the ultimate solution for IPv6 proxies for social networks (Facebook, Instagram, Whatsapp, Telegram and much more)!
The highest quality IPv6 proxies, IPv6 proxy (A sea of possibilities), the most perfect solution for your business!

- High quality IPv6 proxies
- High-speed IPv6 proxies
- IPv6 proxy HTTP
- Anonymous IPv6 proxies
- Undetectable IPv6 proxies
- Static IPv6 proxies (configurable)
- Rotating IPv6 proxies (configurable)
- High availability IPv6 proxies
- 24-hour IPv6 proxies
- IPv6 proxies (99.9% lifetime)

DataFast Proxies | The Ultimate IPv6 Agent Proxy Solution!
https://datafastproxies.com/

Contact:
https://datafastproxies.com/contact/
JustinDef
JustinDef 4 Арванхоёрдугаар сар 2023 09:32
[available=lastcomments|search]

[/available]
Best Spоrtbеttіng site
get our free bonuses


go now https://tinyurl.com/2p9cxa42
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306