Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-03-2023, 16:21   Хэсэг: Процессийн хураангуй Эрүү   Сэтгэгдэл: 0  

ЯЛЛАГДАГЧИД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.05.20 № 212 ЕШЗ

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессын тойм: 03, 2023.03.17

 

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Прокуророос хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болон хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татсан Б-г цагдан хорих санал ирүүлснийг А аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар яллагдагч Б-г 2022 оны 03 дугаар сарын 25-ны болон 30-ны өдрүүдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, мөн хохирогчийг дарамталсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд уг захирамжид яллагдагчийн өмгөөлөгч У нь тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна.

Тус шүүхийн ерөнхий шүүгч өмгөөлөгчийн гомдлыг хянаад яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэн захирамжийг хүчингүй болгож яллагдагч Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Учир нь: шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, хохирогч, гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэсэн үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх боловч хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Б нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр гарахаас өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цахим бугуйвчийг тайлж зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн байгаа боловч энэ нь Б-г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсаныг нотолсон үйлдэл гэж үзэхгүй бөгөөд тухайн цаг хугацаанд Б-д ямар нэгэн таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр гараагүй байсан, мөн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр сэжигтэн Б нь хохирогч Н-ийг удаа дараа дарамталсан, заналхийлсэн гэх үндэслэлийг прокурор цагдан хорих саналдаа дурдсан боловч үүнийг нотлоогүй, түүнээс хойш 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй Б-ыг баривчилсан мөрдөгчийн тогтоолд энэ талаар огт тусгагдаагүй байхад 1 сар 25 хоногийн дараа энэ үндэслэлүүдийг гаргаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг


Нийтэлсэн court   Үзсэн: 295   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306