Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-03-2023, 16:49   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГААР 2023 ОНЫ 1-Р УЛИРАЛД ШИЙДВЭРЛЭСЭН МАРГААНЫ МЭДЭЭЛЭЛ

2023 оны 1-р улиралд тус эвлэрүүлэн зуучлал нь нийт 66 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 49 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ.

 

График-1. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал:Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 15 өргөдлөөр буюу 18.5 хувиар, шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 11 өргөдлөөр буюу 18.3 хувиар тус тус БУУРСАН байна.

График-2. 2023 оны 1-р улиралд тус шүүхээр нийт 181 иргэний хэрэг /хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод/ шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 45 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 24.8 хувиар бууруулжээ.Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.

График-3. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 49 өргөдөл, нэхэмжлэлийн 43 буюу 87.8 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 6 буюу 12.2 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.


 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 


Нийтэлсэн court   Үзсэн: 295   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304