Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ОРОН НУТГИЙН ӨМЧЛӨЛИЙН ЭД ЗҮЙЛ ХАСАГДАХ НЬ ЗАХИРГААНЫ ЧИГ ҮҮРЭГТ ШУУД НӨЛӨӨЛӨХГҮЙ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.15-ныөдрийн 109/Ш32021/0367

Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 11, Дугаар 3

Тоймын төрөл: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Аймгийн Иргэдийн Хурлын тогтоолоор орон нутгийн өмчит Х хуулийн этгээдийг Ө сумын Иргэдийн хурлын мэдэлд шилжүүлсэн байна. Гэвч хэсэг хугацааны дараа дээрх шийдвэрээ хүчингүй болгож, буцаагаад өөрийн өмчлөлд шилжүүлсэн тогтоол гаргажээ.

Сум энэхүү тогтоолыг эс зөвшөөрч, "нэгэнт манай сумын өмчлөлд уг хуулийн этгээдийг шилжүүлсэн учир үүнийгээ өөрчлөх эрхгүй” гэж маргаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргав.

 

Шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

Учир нь захиргааны хэргийн шүүх нь хоёр захиргааны байгууллага хоорондын маргааныг шийдэхдээ зөвхөн хуульд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд хэрэг үүсгэн, шалгах зарчимтай. Бусад тохиолдолд, захиргааны байгууллага болон иргэд хоорондын маргааныг шийдэх зорилгоор захиргааны хэргийн шүүх байгуулагдсан юм.

 

Тухайлбал, захиргааны байгууллага нь нийтийн захиргааны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд л захиргааны байгууллагынхаа хувиар нэхэмжлэгч байх боломжтой байдаг. Тодруулбал, хуулиар тусгайлан маргах эрх олгогдсон тохиолдолд л захиргааны байгууллага нэхэмжлэгч байх боломжтой байхаар зохицуулжээ.

 

Захиргааны байгууллагын хувьд нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллага нийтэд үйлчлэх чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг, энэхүү маргааны тухайд дээрх нөхцөл байдал бий болоогүй гэж шүүх үзсэн.

Учир нь тухайн орон нутгийн өмчит хуулийн этгээд сумын өмчлөлөөс гарснаар сум өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болох үр дагавар үүсэхгүй, өөр бусад байдлаар чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга

 


Нийтэлсэн court   Үзсэн: 521   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304