Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-04-2023, 10:28   Хэсэг: Шийдвэрийн хураангуй Иргэн   Сэтгэгдэл: 2  

ЭРХ ЗАЛГАМЖЛАГЧИД ШААРДАХ ЭРХ ШИЛЖСЭНЭЭР ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ТАСАЛДАХГҮЙ

Шийдвэрийн огноо, дугаар: 2022.11.25 129/ШШ2022/00702

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

Тойм: 2023.03.13, шийдвэр-03

 

Иргэн Х нь 2012 онд урьдчилгаа 2,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2013-2017 оны хооронд төлж дуусгахаар С хуулийн этгээдтэй тохиролцон санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан бага оврын трактор худалдан авчээ.

 

Гэрээ байгуулсан С хуулийн этгээд татан буугдаж М хуулийн этгээдэд эрх залгамжлал шилжсэнээр М хуулийн этгээд 2022 онд хариуцагч Х-ээс гэрээний үүрэг болох үндсэн төлбөр, анз, нийт 3, 750,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Х нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч М байгууллагын төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацааг эрх шилжсэн үеэс эхлэн тоолно, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэжээ.

 

Шүүх, өмнө нь Х-тэй санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан С хуулийн этгээд нь татан буугдахдаа өөрийн хөрөнгө, орлого, эрхээ М хуулийн этгээдэд 2022 онд шилжүүлсэн нь хариуцагч Х-с төлбөрийн үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу шинээр тоологдоно гэж үзэх үндэслэл болохгүй, гэрээнд зааснаар төлбөр шаардах хугацаа 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс эхлэн тоологдох тул М хуулийн этгээд нь хариуцагч Х-ээс гэрээний үүрэг шаардаж 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.


Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125603?daterange=2022-01-01%20-%202023-03-15&id=1&court_cat=1&bb=1

 

 

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан

шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа

 

 

 


Нийтэлсэн court   Үзсэн: 599   |   Сэтгэгдэл: 2
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Williambus
Williambus 6 Дөрөвдүгээр сар 2023 19:29
[available=lastcomments|search]

[/available]
<a href=https://www.animefurry.com/>animefurry</a>
Ernestorilk
Ernestorilk 11 Дөрөвдүгээр сар 2023 20:25
[available=lastcomments|search]

[/available]
Many thanks for the help in this question.


_ _ _ _ _ _ _ _ _ _ _
<a href=https://sale-time.com/amazon/>amazon promo code $60</a>
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306