Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ, ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, НИЙГМИЙН АЖИЛТАН, ДОТУУР БАЙРНЫ БАГШ, АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН БАГШ, АРГА ЗҮЙЧ, НОМЫН САНЧ, ЭМЧ, БАГШ, ТУСЛАХ БАГШ НАР НЬ 5 ЖИЛД НЭГ УДАА ТЭТГЭМЖ АВАХ ЭРХТЭЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШШ2023/0002

Тоймын огноо, дугаар: 2023 оны 4 дүгээр сарын 12, Дугаар 8

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Боловсролын тухай хуульд зааснаар 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг сум, баг сургуулийн, цэцэрлэгийн эрхлэгч, захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотруу байрны багш, албан бус боловсролын багү, арга зүйн, номын санч, эмч, багш, туслах багш нь авах эрхтэй байна.

 

Г.Б нь 2017-2021 оны тэтгэмжээ авч чадаагүй байна. Учир нь тэрээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ажлаас халагдаж, улмаар 2017-2020 он хүртэл тасралтгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилдаа эгүүлэн тогтоолгож байжээ.

Иргэн Г.Б нь Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан тэтгэмжийг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тэтгэмжийг гаргуулж өгөхийг даалгах гэж,

Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар " Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Тус газар нь боловсролын салбарын нэгж байгууллагуудаас ирүүлж буй төсвийн төслийг хуулийн хугацаанд нэгтгэн аймгийн хэмжээний төсвийн төслийг жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлдэг. .. тэтгэмж авах багш ажилтны нэрс дотор Г.Б-ын нэр ирээгүй тул төсөвт суугаагүй” гэж тус тус маргасан.

 

Шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан.

 

Хариуцагч талаас 2017, 2021 оны Боловсролын хуульд заасан мөнгөн тэтгэмжийг олгуулахаар Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2023 онд санал явуулж шийдэх боломжтой тул эвлэрлийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иймд шүүх хэргийн оролцогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч бичгээр гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тулхэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/12225?daterange=2023-01-01%20-%202023-04-12&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Б.Одонтуяа

 


Нийтэлсэн court   Үзсэн: 9866   |   Сэтгэгдэл: 1
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
DavidOpert
DavidOpert 19 Тавдугаар сар 2023 22:26
[available=lastcomments|search]

[/available]
https://www.taker.im/go/?u=http://emigracia-pereezd.ru/
https://builtwith.com/emigracia-pereezd.ru
https://usehelp.clan.su/go?http://emigracia-pereezd.ru/
http://v-degunino.ru/url.php?http://emigracia-pereezd.ru/
https://www.de-online.ru/go?http://emigracia-pereezd.ru/
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306