Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-04-2023, 12:31   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МЭДЭГДЭЛ

"Шүүгч сэлгэн ажиллуулах журам батлах тухай” Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор шүүгчийг сэлгэн ажиллуулах асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэдэг.

zuvlumj.com фэйж хуудас Архангайн нэгдсэн зар гэх мэт олон нийтийн мэдээллийн группүүд дээр хотод үлдэхийн тулд Д.Мөнх-Эрдэнэд ял өгсөн Архангай аймгийн шүүгч Б.Отгонцэцэг, зөвхөн эрхтэн дархтан үйлчилдэг шүүхтэйгээ мэдэж ав гэсэн үг, өгүүлбэртэй, шүүгчийн зураг дүрстэй, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэгийг шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбогдуулан гүтгэсэн гүтгэлгийн шинжтэй, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд халдсан агуулга бүхий илт худал мэдээлэл тавигдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. 2.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ...гэж заасан байдаг тул цаашид шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд халдсан гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавихгүй байхыг анхааруулъя.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг түгээсэн иргэнийг шүүгчийн хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн болно.

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн court   Үзсэн: 5545   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306