Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-04-2023, 11:28   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх шүүхийн захиргааны ажилтны ёс зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, түүнд тавих ёс зүйн шаардлага” сэдвээр ёс зүйн зөвлөлийн гишүүн Т.Хоролцэцэг, "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй” сэдвээр ёс зүйн зөвлөлийн гишүүн А.Батхишиг нар удирдан нийт шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг 2023 оны 04 сарын 27-ны өдөр зохион байгуулж, явууллаа.

Уг сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, түүнд тавих ёс зүйн шаардлага, хүлээлгэх хариуцлага, шүүхийн захиргааны ажилтны ерөнхий болон мэргэжлийн ёс зүйн шаардлага, ёс зүйн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцснаараа онцлог, өгөөжтэй сургалт боллоо.

 
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн court   Үзсэн: 533   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304