Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН НЬ ТОГТООГДСОН ТОХИОЛДОЛД АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН САНАЛЫГ АВААГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №109/ШШ2022/0106 дугаар шийдвэр

Тоймын огноо, дугаар:2023 оны 05 дугаар сарын 2, Дугаар 9

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөдолон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч У-г сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд улсын байцаагч сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санхүүгийн зөрчил дутагдал гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

Харин нэхэмжлэгчээс "санхүүгийн зөрчлийн тухайд ажлаас шууд халах үндэслэл болохуйц зөрчил биш, зөрчлийг арилгаж төсвийг алдагдалгүй болгохыг үүрэг болгосон агуулгатай байсан болохоос ямар нэгэн хариуцлага хүлээлгэх талаар заагаагүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй, мөн аймгийн Боловсролын газрын саналыг авахгүйгээр Засаг дарга өөрийн санаачилгаар ажлаас халсан” гэж маргав.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Сургуулийн санхүүгийн үйл ажиллагаа зөрчилтэй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Иймээс сургуулийн захирлыг төсөв, санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн ажлаас халсан нь хууль зөрчөөгүй.

Энэ тохиолдолд ажлаас халахдаа Боловсролын газрын саналыг авах шаардлагагүй, сургуулийн захирлын мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал авах байсан, харин санхүүгийн зөрчлийн хувьд заавал санал авах шаардлагагүй гэж үзсэн.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/12220?daterange=2022-11-28%20-%202022-11-28&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч А.Түвшинтулга


Нийтэлсэн court   Үзсэн: 2094   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306