Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ТӨЛБӨРИЙН БАРИМТЫН ЦАХИМ СИСТЕМ HTTPS://INVOICE.EBARIMT.MN//-ЭЭС ГАРСАН ТӨЛБӨРИЙН БАРИМТЫГ НОТЛОХ БАРИМТААР ҮНЭЛНЭ

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 211/МА2023/00001 дугаар магадлал

Тоймын огноо, дугаар: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, Дугаар 5

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 49.451.214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б ХХК "...нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. А ХХК-иас 98.585.566 төгрөгийн бараа хүлээн авч үнийг төлсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.

 

Анхан шатны шүүх зохигчдын шүүхэд гаргаж өгсөн зарим падааны барааны нэр, үнийн дүн тохирдог боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарим падаан хариуцагч талын гаргаж өгсөн баримтад байхгүй, 2 талын падааны нийт үнийн дүн зөрүүтэй, эдгээр баримтын тухайд аль нэг талын гаргаж өгсөн падааныг үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас хэвлэсэн хариуцагч Б ХХК-ийн НӨАТ суутган төлөгчийн тайлан, нэхэмжлэгч А ХХК-ийн НӨАТ суутган төлөгчийн тайлантай тус тус тохирч байх тул нэхэмжлэгч А ХХК-ийн төлбөрийн баримтын цахим систем https://invoice.ebarimt.mn//-ээс гаргажнотлох баримтаар өгсөн төлбөрийн баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв нотлох баримт гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 42.066.152.9 төгрөгийг хангаж, 7.385.061 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж, дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/25986?daterange=2022-01-01%20-%202023-01-31&id=2&court_cat=1&bb=1

 

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн


Нийтэлсэн court   Үзсэн: 9346   |   Сэтгэгдэл: 2
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
avenue18
avenue18 14 Тавдугаар сар 2023 22:20
[available=lastcomments|search]

[/available]
Вы сами осознаете, что написали?
Larrydib
Larrydib 15 Тавдугаар сар 2023 09:47
[available=lastcomments|search]

[/available]
<a href="https://www.bookmaker-pinnacle.com/">бк пинакл</a>
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306